Жастин Бибер фэнүүдээ сандаргав
Канадын поп од Жастин Бибер өчигдөр Лондонд болсон тоглолтынхоо үеэр ухаан алдаж, эмнэлэгт хүргэгджээ. Түүнийг менежер нь яаралтай эмнэлэгт хэвтэхийг шаардсан ч Жастин Лондоны "Arena 02"-т болсон уг тоглолтоо дуусгасна хэмээн эмнэлгээс эргэж ирэн, тоглолтоо үргэлжлүүлсэн байна.Тоглолтын дараа түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогоор дуучны биеийн сайн, цовоо сэргэлэн байгаа аж. Харин Жастины менежерийн мэдэгдсэнээр залуу одыг юунаас болж ухаан алдсаныг тодруулахын тулд эмнэлэгт хэсэг хугацаанд хэвтүүлэх шаардлагатай болжээ. Жастины биеийн байдал нь дээрдвэл ирэх долоо хоногт Португаль, Испанид тоглолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа аж.
Э.АНХТУЯА

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment