Saturday, March 9, 2013

Опра Харвардад зочилно

Опра Харвардад зочилно

Ярилцлагын шоуны хатан хаан Опра Уинфри дэлхийн хамгийн өндөр боловсрол олгодог "Ivy League"-ийн гишүүн Харвардын их сургуулийн энэ жилийн  төгсөлтийн баяр дээр үг хэлэх болсон талаар сургуулийн Ерөнхийлөгч Дрю Пауст мэдэгджээ. "Миссисиппид эмээ дээрээ өссөн бяцхан охин Опра өдгөө Америкийн түүхэнд өөрийн амжилт, алдар нэрийг үлдээсэн гайхамшигтай эмэгтэйчүүдийн нэгд зүй ёсоор нэрлэгдэх эрхэм хүн болжээ" хэмээн сургуулийн удирдлага түүний талаар сэтгэгдлэ хэлжээ.

Африк гаралтай Америк тэрбумтан Опра Уинфри өөрөө ч Жорж Маршалл, Билл Гейтс нарын шилдэг боловсон хүчнийг бэлтгэдэг Харвардын Их сургуулийн ирэх тавдугаар сарын 30-нд зохион байгуулах төгсөлтийн баярт үг хэлэх болсондоо баяртай байгаа гэнэ.

Э.АНХТУЯА


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment