
Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа бусад намуудыг өөрийнхөө намтай харьцуулан "ахархав". Тэрээр "Өнөөдрийн Ардын нам бол Бүгд найрамдах намаас ч залуу. Хоёр гуравхан жилийн настай. Гэтэл Бүгд найрамдах нам 20 жилийн настай. МАХН ч гэсэн шинэ нам. Гэсэн атлаа Монголын түүхийг өөрсдийнхөө юм шиг ярьж өмчилж байх юм. Ард түмний толгойг ингэж эргүүлж болохгүй. МАН, МАХН бол зулзаган намууд. Түүхийгээрээ байгаа жимс байхгүй юу" хэмээн номын дуу айлдав. Эрхэм намын дарга сүүлийн үед Ардын намынханд харшилтай болсон мэт байр суурь илэрхийлэх болсон бөгөөд "төрийн мөнгөөр барьсан намынхаа байрыг буцааж өг. С.Баяр, Ц.Мөнхоргил нар долоон сарын 1-ний хэрэгт хариуцлага хүлээх ёстой" гэх зэрэг үгсийг хүчтэй дуугарах болжээ.
Б.ЭНХМАА
0 comments:
Post a Comment