Friday, March 29, 2013

Мэдрэмжгүй яам

Мэдрэмжгүй яам

Шуудхан хэлэхэд Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яаманд ямар ч мэдрэмж алга. Ямар ч байгууллага, айлын өнгийг үүднээс нь эхэлж шинждэг. Гэтэл тус яамны үүднээсээ л өнгө төрхөө илэрхийлчихжээ.  Хоёр сайхан арслангийн баримал, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан налуу зам, гэрэлтүүлэг, камер, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам гэх хаяг зэрэг бүгд байна. Харамсалтай нь, өнөөх шинээр морилсон хоёр арслан нь харааны бэрхшээлтэй иргэдийн явах зам дээр "лаглайгаад" суучихаж. Өөрсдийнх нь асуудлыг шийдэх зорилготой яамныхаа урдуур явах, магадгүй тэр яам руу очиж яваа харааны бэрхшээлтэй иргэн мөргөөд уначихгүй гэх баталгаа алга. Ядаж өнөө тэргэнцэртэй иргэдийн явах налуу зам нь ч мөстчихөж.

Энэ мэтийн асуудал хариуцсан яам нь өөрөө ийм сэтгэлтэй байхад бусад газруудад ямар байх нь ойлгомжтой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын тусламжгүйгээр хотоор зорчиж, төрийн болоод бизнесийн үйлчилгээг авах гэдэг нь өөрөө бэрхшээл болоод байна.

Энэ мэдээллийг уншсан эрхэм яамны албан тушаалтан алдаагаа засч, мөс цасаа цэвэрлэх болов уу?

Б.МАНДАХ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment