Дээгий: Баавар хүнээ байсан залуу биш

Дуучин Т.Дэлгэрмөрөн манай редакцид хандсан юм. Тэрбээр найз, Хип хоп уран бүтээлчдийн холбооны тэргүүн Баабарынх нь биеийн байдал тааруу байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлээд, найз нь хүмүүсийн бодоод байгаа шиг тийм ч хүнээ байсан залуу биш юм шүү гэдгийг олон түмэнд хүргэж өгөхийг хүссэн юм. Баавар зүй бус үйлдэл хийсэн байдаг юм гэхэд түүний бүтээсэн сайн үйлс муугаас нь хэдэн хувиар их тул уран бүтээлчийг эерэг талаас нь ойлгож хүндэтгэлтэй хандахыг хүмүүсээс хүсч байлаа. Хэчнээн ч ядарч байсан өөрийгөө шатаах хүн лав биш. Монголын рок, попын ертөнцийнхөн, дуучид, хөгжимчид, тэднийг сонсдог фенүүд нь Баавар гэж хэн юм, Тэрбээр манай улсын хөгжмийн урлагын хөгжилд ямар хувь нэмэр оруулсныг хэлж чадна. Хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, уран бүтээлээсээ чөлөөтэй, сэтгэлээ онгойж, хийморио сэргэтэл хийх, энэ хэрээрээ өөртөө итгэлтэй байх, өөрөөр харж сэтгэх зэрэг өмнөх нийгэмд байгаагүй сэтгэл зүйн болоод хүн нийгэмдээ өөрийнхөөрөө оршин байхын учир утгыг хэлж өгч чадсан хүмүүсийн нэг. Муу хүн хувиа боддог. Харин сайн хүн бусдад нээлттэй байж, тэдний төлөө ямар нэг үйл бүтээж чаддаг. Баавар алдаа гаргасан л бол засч чадах жудагтай залуу. Хууль шүүхийнхэн буруутайг нь тогтоосон, өөрөө хүлээн зөвшөөрсөн бол журмын дагуу хариуцлагаа хүлээж чадах эр хүн. Тиймээс түүнийг ядарч байхад нь бүү дарамтлаач, хүн ёсоор хандаач гэж хүссэн. Мөн тэрбээр рок, попын бусад уран бүтээлч ч гэсэн түүнтэй санаа нийлэх байх, яагаад гэвэл тэд Баавар хэн бэ гэдгийг бүгд мэднэ. Холбоо барьж хэлэх үгийг нь сонсоё гэвэл сэтгэлийн үгээ, найзыг маань хүний ёсоор хүндэлж явдгаа харамгүй хэлж өгнө гэдэгт итгэлтэй байна гэв.
Р.ЖАРГАЛЭх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment