Thursday, March 28, 2013

“Exclusive”-ийн ихэмсэг, дэгжин гоёл

"Exclusive"-ийн ихэмсэг, дэгжин гоёл

Аливаа ёслолын арга хэмжээ, наадмын сонин хачинтай зэрэгцэж зочдын гоёл үргэлжид сонирхолтой сэдэв байдаг. Энэ жишгээр драмын урлагийн жүжигчин бүсгүйчүүл ч "Гэгээн муза" наадмын "амттай хачир" байлаа. Улаан хивсний ёслолд эртнээс бэлтгэж, өвөрмөц загвартай, ихэмсэг дэгжин гоёл сонгосон театрын хатагтай нарыг танилцуулъя. УДЭТ-ын өнөө цагийн өнгө төрх болж яваа Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Д.Ганцэцэг болоод залуу жүжигчин А.Ганчимэг. Онцлог нь тэд бүгд "Exclusive"-ийн дизайнеруудын ур дүйгээр бүтсэн гоёлоор дэгжирхэв. Алтлаг торгон шаглаасаар тодотгосон хар торон чимэглэлтэй даашинзтай энэ эрхэмсэг хатагтай нар харин үсний засалтаа "Vidal"-ынханд даатгасан гэнэ лээ.

Нэмж нэг мэдээ дуулгахад, "Exclusive"-ийн дизайнерууд жүжигчин Д.Ганцэцэгийн хоёр хөөрхөн хүүг нь ч мөн чамин хослолоор гоёсон байна лээ.




Г.ДАША


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment