Monday, March 11, 2013

Шведийн алдарт дөрвөлийн музей нээгдэнэ

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 9:12 am

abba-museumШведийн алдарт дөрвөл буюу АВВА хамтлагт зориулсан музей тус улсын нийслэл Стокүльм хотын Юргорден аралд ирэх тавдугаар сарын долооны өдөр нээгдэх гэж байна. Уг музейг анхлан АВВА хамтлагийн стилист байсан Ингмари Халлинг санаачилсан тухай Интерфакс мэдээлжээ.

Музейн үзмэр Юнас Окерлундын 360 градусын дэлгэцтэй кинотанхимаас эхлэх бөгөөд музейг үзэгчдэд АВВА хамтлагийн тав дахь гишүүн байх боломж олгох гэнэ. Мөн үзэгчид тус хамтлагийн бичлэгийн студид орж, АВВА хамтлагийнхны хувцаснуудаас өмсөж үзэх боломжтой юм байна. 861708_3

Дашрамд дурьдахад, Уг музей нь АВВА хамтлагийн нэр хүнд, дуу хөгжмийг улам бүр түгээн дэлгэрүүлэх, алдаршуулах зорилготой аж. Алдарт дөрвөл анх 1972 онд Стокольм хотноо байгуулагдсан поп хөгжмийн хамтлаг юм. Тэд 1972-1983 оны хооронд дэлхийн залуусыг байлдан дагуулж байсан бөгөөд дэлхий даяар нийт 375 сая хувь хуурцаг борлуулсан байдаг ажээ. АВВА хамтлагийн "Gimme Gimme Gimme A Man After Midnight""Money Money Money""Mamma Mia""Dancing Queen""Happy New Year" зэрэг маш олон сайхан уянгалаг дуунууд нь тэдний нэрийн хуудас болсон бүтээлүүд юм.

Т.Анир.ugluu.mn

0 comments:

Post a Comment