Monday, March 11, 2013

Д.Батбаяр зөвлөх замын түгжрэлийг ажрахгүй туулав

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 10:53 am

Ugluunii_sonin

batbayar_sumooЕрөнхий  сайдтай хамт Кёкүшюзан Д.Бат­баяр Дор­но­говь аймгийг зорилоо. Тэр­бээр Ерөнхий сайдын зөв­лөхийнхөө ажлыг чамгүй сайн хийж байгаа сурагтай.

Түүний  хувьд Дорноговь аймгийг зорихын­хоо өмнө "Замын түгжрэл их байна гэнэ. Бүгдээ­рээ цуваанд орж явах­гүй бол болохгүй нь" хэмээн утас цохиж байв. Д.Батбаяр зөв­лөх за­мын түгжрэлээс нэлээд ха­ширсан бололтой. Тиймээс Ерөнхий сайдаар  түрээ  барьж цуваа­гаар до­хио­лол дуу­гаргаж түгж­рэл­гүй явахыг хүссэн бо­лол­­той. Улаанбаатар хо­тын за­мын түгжрэл Төрийн гур­ван өндөр­лөгт үйлчил­дэггүй.

Харин УИХ-ын гишүүн, сайд дарга нарын зөвлөх хэнбугайд ч саад болдог бо­лохоор мань хүн хаширлаж байсан биз ээ.

0 comments:

Post a Comment