Мягмар гараг Гуравдугаар сар 12, 10:51 am
Өнгөрсөн бямба гарагт зураач Р.Батцэнгэлийн уран бүтээлийн нээлт боллоо.
1990 оны гуравдугаар сарын 9 буюу бүтээлийн нээлт болохоос яг 23 жилийн өмнө МоАХ-ны зүтгэл, тэмцэл үр дүнд хүрч МАХН-ы Улстөрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монгол Улс эрх чөлөөт, ардчилсан нийгэмд хөл тавих үндсийг бэхжүүлсэн юм. Зураач Р.Батцэнгэл тэр үед болж байсан үйл явдлыг бүтээлдээ бүрэн тусгахыг эрмэлзсэн аж.
Тэрбээр 2009 онд энэхүү бүтээлээ туурвиж эхэлжээ. Түүний хэлж буйгаар, зургаа бүрэн дүүрэн утга агуулгатай болгохын тулд асар их судалгаа хийж, олон зуун хуудас баримт материал цуглуулсан байна.
МоАХ-ны түүхийг өгүүлсэн энэхүү бүтээл "Large scale painting" хэмээх уран зургийн төрөл зүйлд хамаарагдах бөгөөд анх 1988 онд Оросын нэрт зураач И.Глазунов "Мөнхийн Орос орон" хэмээх 3х6 метр хэмжээтэй, өргөн цаг хүрээт бүтээл туурвисан байна.
Тэр цагаас уран зургийн энэ төрлийг бие даасан жанр гэж олон улс хүлээн зөвшөөрчээ.
-
Loading ... - Үзсэн 4
0 comments:
Post a Comment