Wednesday, March 13, 2013

МоАХ-ны түүх уран зургаар амиллаа

Мягмар гараг Гуравдугаар сар 12, 10:51 am

Ugluunii_sonin

313733_349089191866648_323527217_nӨнгөрсөн бямба гарагт зураач Р.Батцэнгэлийн уран бүтээлийн нээлт боллоо.

1990 оны гуравдугаар сарын 9 буюу  бүтээлийн нээлт  болохоос  яг   23 жи­лийн өмнө МоАХ-ны зүтгэл, тэм­­цэл үр дүнд хүрч МАХН-ы Улс­төрийн товчоо бүрэн бүрэл­дэхүүнээрээ огцорч, Монгол Улс эрх чөлөөт, ардчил­сан  ний­гэмд хөл та­вих үндсийг бэхжүүлсэн юм. Зураач Р.Бат­цэнгэл тэр үед болж бай­сан үйл явдлыг бүтээлдээ  бүрэн тусгахыг эрмэлзсэн аж.

Тэрбээр 2009 онд энэхүү бүтээлээ туурвиж эхэлжээ. Түүний хэлж буйгаар, зур­гаа бүрэн дүүрэн утга агуул­гатай болгохын тулд асар их судалгаа хийж, олон зуун хуудас  баримт  материал цуг­луулсан байна.

МоАХ-ны түүхийг өгүүл­сэн энэхүү бүтээл "Large scale painting" хэмээх уран зургийн төрөл зүйлд хамаа­рагдах бөгөөд анх 1988 онд Оросын нэрт зураач И.Глазунов "Мөнхийн Орос орон" хэмээх 3х6 метр хэм­жээ­тэй, өргөн цаг хүрээт бү­тээл туурвисан байна.

Тэр цагаас уран зургийн энэ төр­лийг бие даасан жанр гэж олон улс хүлээн зөвшөөрчээ.

  • 1 Од2 Од (Үнэлгээ өгөөгүй байна)

    Loading ... Loading ...

  • Үзсэн 4

No comments:

Post a Comment