Догшин хутагтын хойд дүр тодров уу?
Говийн их хутагт Дулдуйтын Данзанравжаагийн хойд дүр тодорсон гэнэ. Хойд дүрийг нь тодруулаад зогсохгүй бүүр Энэтхэгт суудалд нь залаад иржээ гэх мэдээг сая сонслоо. Монгол хүн бүрийн хүндлэн сүсэлдэг их хутагтын хойд дүрийг хэн, хэрхэн тодруулав, хойд дүрийг нь нутагт нь залж болсонгүй юү гэсэн олон асуулт хариу нэхэн урган гарч байна. Одоогоор энэ бүхэн тодорхойгүй байгаа ч урьд өмнө нь хэд хэдэн удаа энэ мэт мэдээлэл нийтэд түгж байсныг сонин хэвлэлийн шарласан хуудаснаас харж болно. Хэдэн жилийн өмнө дөө. Одоогийн Үндэсний түүхийн музейн дарга, яруу найрагч, зураач Ж.Саруулбуянг Догшин хутагтын хойд дүр хэмээн хэвлэлийнхэн бичиж нийтэлж байлаа. Ж.Саруулбуян хэн бүхэнд заяахгүй хос авьяастан болохоор ийн төөрөгдсөн байх талтай. Харин ноён хутагт догшин гэдэг тодотголтой бол цуурхлын эзэн найрагч их л дөлгөөхөн нэгэн билээ. Гэтэл хойд дүр нь зан төлвийн хувьд эрс өөрчлөгддөг номтой хэмээх их мэдэгч гарч л байлаа. Харин энэ удаа хэн гэгч мяндагтан хутагтын хойд дүрийг тодруулсан юм бол доо. Гайхалтай авьяаст хутагтын дүр дахин мэндэлсэн байхыг үгүйсгэх аргагүй ч хэн нэгний зохиосон ээлжит "шоу" биш байгаасай гэсэндээ ийн бичлээ. Догшин хутагтын хойд дүрийг хэрхэн тодруулсан талаар маргааш 11 цагаас Хэвлэлийн хүрээлэнд болох хэвлэлийн хурлын үеэр мэдээлэх ажээ.Д.СУРА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment