Деми Мур Эштонг "чөлөөлөв"
Нэгэн цагт Холливудын үзэсгэлэнт хосуудын тоонд багтаж явсан Деми Мур,Эштон Качер нарын харилцаа бүрмөсөн төгслөө. Хосууд аль 16 сарын өмнө салсан ч Деми сая л салах баримт бичигт гарын үсгээ зуржээ. Арга ядахдаа Эштон шүүхэд зарга үүсгэний дараа Деми салалтыг зөвшөөрсөн гэнэ.Тэдний гол асуудал нь хөрөнгөө хэрхэн хуваах тухай байсан гэнэ. Хуримын дараа Эштон эхнэрээсээ илүү мөнгө олжээ. Гэхдээ тэр эхнэрийнхээ нэрээр байр сууриа дээшлүүлж, багагүй мөнгө олсон ч түүнийгээ хуваалцахаас татгалзсан гэнэ. Эштон бүхий л асуудалд нэлээд дайсагнасан маягтай хандаж байсан бөгөөд Деми энэ бүхнийг цэглэж, өөрийнхөө амьдралаар явахыг хүссэн бололтой.
Качер өдгөө телевизийн салбарт хамгийн өндөр хөлстэй жүжигчин юм. Зөвхөн өнгөрсөн жилд тэрээр нэг л олон ангит киноноос 24 сая ам.долларын ашиг олсон байв.
Ш.МЯГМАР
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment