Мягмар гараг Гуравдугаар сар 12, 4:23 pm
Ирэх дөрөвдүгээр сарын 14-нд болох Венесуэль улсын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс Миранда мужийн захирагч Энрике Каприлес нэр дэвшихээр болжээ. Тэрээр ерөнхийлөгч Уго Чавес агсаны гашуудал дууссаны дараа сонгуульд нэр дэвшигчээр албан ёсоор бүртгүүлэх гэнэ. Энрике Каприлес нь ерөнхийлөгчийн өмнөх сонгуулиудад нэр дэвшиж байсан ч ялалт байгуулж чадаагүй ажээ.
Дашрамд дурьдахад, одоогоор Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг дэд ерөнхийлөгч асан Николас Мадуро гүйцэтгэж байгаа юм. Мөн тэрээр ирэх сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх бөгөөд Мадуро ялалт байгуулах өндөр магадлалтай байгаа ажээ. Учир нь Чавес түүнийг ээлжит хавдарын мэс засал хийлгэхээр Гавана явахынхаа өмнө өөрийн залгамжлагчаар томилсон юм.
Т.Анир.ugluu.mn
- Сэтгэгдэл 0
-
Loading ... - Үзсэн 62
- Tweet
0 comments:
Post a Comment