Даваа гараг Гуравдугаар сар 11, 4:43 pm
Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр Францын Геологийн албаны (BRGM) Филип Гомер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. 1997 онд Францын геологийн алба Монголын геологийн мэдээллийн төвтэй хамтарч сансрын зургийн дүрс боловсруулах иж бүрэн төв, Монголын зүүн өмнөд хэсгийн 280 000 км2 талбай бүрхсэн сансрын дижитал зургийг Монголын талд хүлээлгэн өгч, манай мэргэжилтнүүдийг сургаж байсныг Уул уурхайн сайд Д.Ганхуяг уулзалтын эхэнд онцолсон байна. Түүнчлэн геологийн мэдээллийн сан бүрдүүлэх мэргэлжилтэн сургах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ. Францын төлөөлөгчдийн тэргүүн ноён Филип Гомер хэлэхдээ "2005 онд Ашигт малтмалын газартай байгуулсан санамж бичгийг ажил хэрэг болгох, тогтоосон харилцаагаа сэргээх хүсэлтэй байгаагаа" онцлон тэмдэглэсэн байна.
Г.Сонор.ugluu.mn
- Сэтгэгдэл 0
-
Loading ... - Үзсэн 31
- Tweet
0 comments:
Post a Comment