Monday, March 11, 2013

Хөвсгөл аймгийн сум бүр веб сайттай болно

Даваа гараг Гуравдугаар сар 11, 4:40 pm

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачилсан "Цахим-Хөвсгөл" хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд сум бүр өөрийн вэб сайттай болох ажил эхэлсэн байна. Удахгүй ерөнхий боловсролын дунд сургууль, эмнэлэг, төрийн захиргааны байгууллагыг бүрэн интернэтэд холбох ажил хийгдэх аж. Энэ ажил хийгдсэнээр сурагчид боловсрол мэдлэгээ дээшлүүлэх боломжтой болох бол нөгөө талаас төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх бололцоо давхар хангагдах аж. Мөн сум бүрт тодорхой радиуст интернэт орчныг бий болгохоор төлөвлөсөн юм байна. Харин 2013-2016 онд Хөвсгөл аймгийн хөдөөгийн 88 баг үүрэн холбоотой болгох зорилт тавьжээ. Ингэснээр Хөвсгөл аймгийн бүх сум баг мэдээлэл харилцааны сүлжээгээр бүрэн холбогдох аж.

0 comments:

Post a Comment