"One Direction"-ий цахим сенсаци
Сүүлийн үед уран бүтээлээрээ хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж байгаа "One Direction" хамтлагийн хөвгүүд фэнүүдийнхээ хүсэлтээр өөрсдийн бие дээрх шивээснүүдийн зургийг Facebook болон Twitter хуудсанд тавьж, шуугиан тарьжээ. Шүтэн бишрэгчдийнх нь хувьд тэдний дуу хоолой, уран бүтээлээс гадна сонирхол, хувийн асуудал ч үргэлжид сонирхолтой сэдэв байдаг бололтой.Хамтлагийн залуус бүгд дор бүрнээ шивээсийнхээ зургийг авч, онлайн ертөнцөд түгээжээ. Гэхдээ хамгийн олон хэрэглэгчтэй сүлжээ сайтуудад тавигдсан тэдний шивээс багагүй эсэргүүцэлтэй тулгарсан гэнэ. Учир нь Их Британид 18-аас дээш насныхан шивээс хийлгэх эрхтэй тул фэнүүдийнх нь дийлэнх хувийг эзэлдэг өсвөр насныханд буруу үлгэр дуурайл үзүүлж байна гэх шүүмжлэлд өртжээ.
"One Direction" хамтлагийн хэвлэлийн төлөөлөгч Саймон Жонсын мэдэгдсэнээр хамтлагийн хөвгүүд бямба гаригийн орой цахим ертөнцөд шивээснийхээ зургийг тавьсны дараа Twitter хуудсанд хэдхэн цагийн дотор 10.4 сая жиргэгч тэдний шивээсний талаар өөрсдийн сэтгэгдлээ худаалцсан байна. Гэхдээ удалгүй хамтлагийн гишүүд зургаа устгасан гэнэ.
Э.АНХТУЯА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment