Wednesday, July 31, 2013

Солонгос охидын хамтлагийг дуурайх “Монголчууд”

Солонгос охидын хамтлагийг дуурайх “Монголчууд”

Монгол охидууд гадны хамтлагийг дуурайж даган баясах дуртай. Ялангуяа Солонгосын хамтлагийн хувцаслалт, гадна дүр төрхийг хуулбар мэт дуурайдаг гэхэд хилсдэхгүй.  Энэ нь магадгүй монголчуудын оюун санаанд хүчтэй нөлөөлж буй Солонгосын олон ангит киноны нөлөө байх.

Нэг хэсэгтээ л Солонгос хэв маягийг харуулж гарч ирсэн хөвгүүдийн хамтлаг бол яахын аргагүй "Crush Bush". Тэд Солонгосын хамтлагуудын жишгээр дуулж, бүжиглэн стиль, имижийг нь хүртэл дуурайдаг байсан. Тэгвэл бас нэгэн охидын хамтлаг байгуулагдан уран бүтээлээ хийж эхэллээ. "Pink Lynx" нэртэй өсвөр насны дөрвөн гишүүнтэй уг хамтлаг шинэ дуугаа гаргасан байна. Уг нь шинэ уран бүтээл хийж буй охидууд хэн нэгнийг дуурайх биш шинэ дүр төрх, дуу хоолойг гаргасан хамтлаг байх нь чухал юм.  Ингээд "Pink Lynx" хамтлагийн  "But You" хэмээх шинэ уран бүтээлийг хүргэе. 

 

0 comments:

Post a Comment