
Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Женнифер Энистон хөлийн хуруугаа гэмтээжээ. Тэрбээр өөрийн дурлалт залуу Жастин Терутайг энэ бүхэнд хамаатай хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ. Түүний найз залуу мотоциклоос салдаггүй бөгөөд байкеруудын гутал өмсдөг аж. Үүнээс нь болж жүжигчин бүсгүй хуруугаа хугалуулсан байна. Мөн тэрээр "Миний хөлийн хуруу хугарсан. Хайртай залуугийн минь хөл нь дэндүү том. Тиймээс тэр данхайсан том гутал өмсдөг юм. Тэгээд миний хөлөн дээр гишгээд хөлийн минь хурууг хугалчихсан. Одоо аймаар өвдөж байна" хэмээн ярилцлага өгчээ.

0 comments:
Post a Comment