Sunday, August 4, 2013

Дуучин Лхагвасүрэн 50 насандаа дахин аав болохоор боллоо

Дуучин Лхагвасүрэн 50 насандаа дахин аав болохоор боллоо

"Харанга" хамтлагын нэрээр 20 гаруй жил овоглосон Хатанбаатарын Лхагвасүрэн бол бидний мэддэг хэрнээ мэддэггүй нэгэн. Х.Лхагвасүрэнг хар савхи, хар шилтэйгээр нүдэндээ төсөөлөх ч дууг нь сонсоод ондоо мэдрэмжээр "амьсгалдаг" хүн олон. "Харанга"-ын Лхагваа хэвлэлийнхэнд тун цөөхөн "олзлогддог", тэр хэрээрээ нууцлаг хүн юм. Лхагваа гурван эхнэр, нэг охин, нэг хүүтэй. Бүжигчин Сугармаа, загвар өмсөгч Маралмаа. Хамгийн сүүлд дунд сургуулийн англи хэлний багш Ганбаяр гэх эмэгтэйтэй гэр бүл болсон. Тэрбээр Лхагвааг шоронд хоригдож, ял зэм сонсож явахад нь байнга эргэж тойрч, хоол унд, хувцас хунарыг нь дөхүүлж, халамжилсаар эхнэр нь болжээ. Х.Лхагвасүрэн: Эрчүүд гэдэг чинь нэг мөөмнөөс салаад, нөгөө мөөмөн дээр очдог шүү дээ. Тэгэхээр мөөмнөөсөө зүүгдсээр байгаад үхэж байгаа хэрэг" хэмээн хэлж байсан. Харин энэ удаа түүний хайртай эхнэр нь хөл хүнд болжээ. Ийнхүү 50 насандаа амьд домог маань аав болохнээ.


0 comments:

Post a Comment