Friday, August 2, 2013

Дуучин Ариунаа мэс заслын өмнө

Дуучин Ариунаа мэс заслын өмнө

Уншигч танаа гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяагийн архивт хадгалагдаж буй гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн зургуудыг хүргэж байна.

Тэрбээр 1967 оны гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн. Багадаа даруухан, хөдөлмөрч охин байсан гэдэг. Тавдугаар ангид байхдаа дуучин Оюунбилэгтэй хамтарч "Багш та" дууг хоршиж дуулдаг байв. Түүний эвлэгхэн хоолойг сонссон Л.Галмандах багш сургуулийнхаа "Нарны дуулал" хамтлагтаа оруулжээ.

Харин наймдугаар ангид байхдаа анхны хит дуу болох "Арван зургаан нас"-аа дуулжээ. Дунд сургуулиа төгсөөд "Соёл-Эрдэнэ" хамтлаг, "Баян Монгол" чуулгатай хамтран дуулж, 18 аймгаар аялан тоглолт хийж явсан гэдэг.

1986 онд Болгарын Хөгжмийн дээд сургуулийн эстрадын дуулаачийн ангид суралцахаар холыг зорьсон байна. Эргээд ирэхдээ тайз чимсэн гал цогтой дуучин болохоор шийдсэн нь зоригтой алхмуудыг хийхэд хүргэжээ.

Тэрээр өөрийнхөө гадаад үзэмжийг өөрчлөхийн тулд одуудын адил гоо сайхны мэс засал хийлгэснээр "Эрос" хадагтайн дүр төрхөө олж чадсан.


0 comments:

Post a Comment