
Хардалт, доромжлол, хамтран амьдрагчийнхаа завхай явдлыг үл тэвчсэн Ц.Туяа өөрийн дотны найз Э-г онц харгис хэрцгийгээр буюу 75 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн сард гарсан.
Нийгмийг цочирдуулсан уг хэргийг шавилхан биетэй, хоёр хүүхдийн эх үйлдсэн гэхэд чихэнд даанч наалдахгүй, итгэхийн аргагүй аймшигт мэдээ байсан.
Гэвч түүний дөрвөн настай хүүгийн эцэг болох УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батболд гэгч сэжигтний дотны найз Чингэлтэй дүүргийн Татварын байцаагч Э-тэй ил цагаан явалдаж, эрээ цээрээгүй аашилсанд гомдож шарлахсан бүсгүй дээрх хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.
Өөд болсон хүний ясыг өндөлзүүлэхийг Монголчууд эртнээс цээрлэж ирсэн ч хэрэг гарах нөхцөл байдлыг талийгаач бүрдүүлсэн талаар сэжигтэн Ц.Туяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлжээ.
Бид сэжигтнийг өмгөөлж, хохирогчийг буруутгах зорилгоор энэхүү нийтлэлийг тэмдэглээгүй гэдгийг онцлоё.
Харин мөрдөн байцаалтын явцад сэжигтэн Ц.Туяа өөрийн хувийн амьдралаа болон хэргийг үйлдсэн талаараа хэрхэн мэдүүлснийг доор сийрүүлэн бичлээ.
Тэрбээр 2005 онд Баянзүрх дүүргийн Татварын албанд байцаагчаар томилогдоход ирээдүйн амраг Д.Батболд нь ч мөн томилогдож байжээ.
Нэг өдөр ажилд орсон тэд хамт хоолонд орж, нэг нэгнээсээ ажлаа асуусаар дотны харьцаатай болсон бөгөөд 2009 оны есдүгээр сард дундаасаа хүүтэй болсон аж.
Сэжигтэн Ц.Туяаг жирэмсэн болсноос хойш сураг алдарсан дотны найз Э нь хүүг нь гурван сартай байхад нь гэнэт залгаж, уулзахыг хүссэн байна.
Ойрд уулзаагүй найзтайгаа ярих зүйл ихтэй байсан Ц.Туяа гэрийнх нь хажуу талын кафед байна гэсэн талийгаач Э дээр гүйхээгээрээ орж ирсэн гэнэ.
Талийгаач удаан хугацаанд сураггүй байсандаа найзаасаа хүлцэл өчихдөө нэг гуйлттай ирсэн талаараа дуулгасан аж.
Талийгаач Э хэлэхдээ "Д.Батболд бид хоёр дотносоод удаж байгаа. Бид хоёр биедээ хайртай. Тийм учраас чи түүнээс холдчих" гэсэн байна.
Төрөөд гуравхан сар болж байсан нялх биетэй бүсгүй гэнэт зочилсон найзынхаа гуйлтыг сонсоод анхны шоконд орсон аж.
Ингээд Д.Батболдоос салахыг хүсэхэд тэрбээр Ц.Туяад "Би чамтай сууна. Хүүдээ маш их хайртай. Ганцхан чамдаа л хайртай" гэж уяраадаг байж.
Гэвч байсгээд л талийгаач Э-тэй Солонгос явсан дуулдаж, сүүлдээ тэдний амраглал ил цагаан болж Ц.Туяаг илтэд доромжлох болсон байна.
Талийгаач удаа дараа Ц.Туяа руу залгаж "Бид хоёр буудалд жаргаад л байж байна. Чам руу яв гэсэн энэ чинь явахгүй, надад л хайртай гэнэ ээ" гэх мэтээр доромжилдог байж.
Сэжигтэн Ц.Туяагийн хоёр дүү гадаадад байдаг бөгөөд "эгчийгээ татаж авъя, наанаа доромжлуулаад байж байхаар наашаа ир" гэдэг байжээ. Хэдийгээр тэрбээр хэд хэдэн удаа явахаар хөөцөлдсөн ч Д.Батболд нөгөө л хэлдэг хуурамчхан үгээ хэлж, явуулахгүй байсаар....энд дарж үргэлжлэлийг
0 comments:
Post a Comment