Tuesday, August 20, 2013

Сайхан бүсгүйчүүдийн жинхэнэ “шүдний нууц”

Сайхан бүсгүйчүүдийн жинхэнэ “шүдний нууц”

Хүн бүрийн хамгийн нандигнан хайрладаг зүйл нь мэдээж шүд. Хаана ч яралзтал инээмсэглэж , хэний ч өмнө бардам зогсоход тань туслах шүд бол хүний хамгийн нандин эрхтэн. Ялангуяа бүсгүй хүний хамгийн том толь хэмээн шүдийг нэрлэдэг. Тиймдээ ч манай урлаг соёлын олны танил бүсгүйчүүд танан цагаан шүдээр гоёх болсон. Тэдгээрээс дурьдвал топ модель Одгэрэл, Туяацэцэг , Пүрэвсүрэн гэх сайхан бүсгүйчүүдийн шүд насандаа баймгүй сайхан харагддаг. Хэрвээ та анзаарсан бол энэ 3-н бүсгүй хаана ч явсан элдэв гоёл чимэглэл гэхээсээ илүүтэй, танан цагаан шүдээрээ гоёцгоодог. Гэхдээ тэдний энэ шүд төрөлхийнх гэвэл худлаа. Учир нь эдгээр бүсгүйчүүдийн шүдийг ийм гоё болгосон газар бол дээдсийн хүрээний "Precident" шүдний эмнэлэг юм. Эдийн засгийн хүнд үед нэг ширхэг шүд 550 доллараар үнэлэгддэг, дээд доодгүй хийлгэхэд 10-аад сая төгрөг болох энэ үйлчилгээ хэр баргийн эмэгтэйн чадал биш. Нэг бол үнэхээр өөрийгөө хүндэлдэг, нэг бол мөнгө асуудал биш бүсгүйчүүдийн гангараа. Hollywood smile-тай эмэгтэй мянга даруухан хувцаслаад ч шүднээс нь хэр бололцоотой нь харагддаг. Дээдсийн хүрээнийхний хатагтай нар, их хурлын гишүүд, загвар өмсөгчид бүгд л энэ эмнэлэгрүү хошуурах болсон. Мөн сүүлийн үед хөтлөгч бүсгүйчүүд энэхүү эмнэлэгийн үүдийг сахих болсон гэнэ лээ. Монголдоо л хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг оруулж ирсэн энэхүү эмнэлэгийг "АПУ"-гийн Батжав эрхэм бэрдээ бэлэглэсэн гэсэн шүү. Мөн энд л олны танил хүмүүсийг хамгийн энгийнээр буюу будаагүй гоёогүй байхыг нь харах боломжтой. За тэгээд "Сайхан бүсгүй танийг илтгэх, сайхан инээмсэглэлийн тань чимэг болсон шүдээ хайрлацгаая".


0 comments:

Post a Comment