Wednesday, August 28, 2013

“Уруулын будаг” хамтлагийн ахлагч Ц.Дэлгэрмааг эрэн сурвалжилж байна

“Уруулын будаг” хамтлагийн ахлагч Ц.Дэлгэрмааг эрэн сурвалжилж байна

Шинэ цагийн хүрээ хүүхнүүд хэмээн нэрлэгдэж байсан "Уруулын будаг" хамтлагийг мэдэхгүй хүн гэж бараг л байхгүй. 1990-ээд оны дундуур жинхэнэ од болж байсан эдгээр дөрвөн бүсгүйг н.Долгион продюсерлэж, хамтлагийн ахлагчаар нь Ц.Дэлгэрмаа ажиллаж байсан.Тэдний хамтлагийн нэрийг Ц.Дэлгэрмаа өгч байсан бөгөөд тухайн хамтлагийн ахлагчаар ажиллаж байхдаа Зоос банкнаас их хэмжээний мөнгө авч залилсан ажээ.

Түүнийг Цагдаагийн Ерөнхий газраас эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд хамтлагийнх нь охидууд "Бид мэдэхгүй. Хамтлагийн нэрээр их хэмжээний мөнгө авсан гэсэн.

Энэ талаар мэдээлэл алга" хэмээжээ. Нэгэн үе охид, залуусыг дуугаараа байлдан дагуулж явсан сайхан бүсгүй Ц.Дэлгэрмаа залилангийн хэрэгт холбогдсон нь тодорхой боллоо.


0 comments:

Post a Comment