
Анх UBS телевизийн "Universe Best Songs-2009" тэмцээнд оролцож, олны танил болж, улмаар тус наадмын Гран При шагнал хүртсэн Ч.Цэлмүүн нэг хэсэг уран бүтээлийн хувьд чамлахааргүй ажилтай байсан.
Харин өнгөрсөн онд Н.Алтанхайрхан гэх залуутай хуримаа хийж, айлын эзэгтэй болсоноор уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа. Учир нь дуучин бүсгүй өнгөрсөн сард нярайлж, хүүтэй болсон бөгөөд одоогоор хүүгээ асран гэртээ байгаа юм. Анхны үрээ өлгийдөн авсан залуу хосууд маань өөрсдийн фэйсбүүк хуудсанд нялх үрийнхээ хамт авахуулсан өхөөрдөм хөөрхөн зурагнуудаа оруулж, олны хүртээл болгожээ. Түүний ростолсон нэгэн үг их сэтгэл хөдөлгөм санагдсан юм. Амьдралдаа хэдэн ч удаа алдаж онож, бvтэлгvйтэж байсан ч аав ээж гэдэг хvмvvc хvvхэддээ vргэлж "сvпер аав""сvпер ээж" нь байх болно


0 comments:
Post a Comment