Wednesday, September 18, 2013

Төрийн ордонлуугаа буудсан Мөнхбаярт дор хаяж 10 жилийн ял ноогдох гэнэ

Төрийн ордонлуугаа буудсан Мөнхбаярт дор хаяж 10 жилийн ял ноогдох гэнэ

 "Гал үндэстэн" холбооны 11 гишүүнийг саатуулсан ч гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэжээ 

"Гал үндэстэн" холбооны гишүүд өнгөрсөн даваа гарагт төрийн тусгай хам­гаалалттай Төрийн ор­донд галт зэвсэг болон тэсрэх бөм­бөг авч орохыг зав­даж төрийн алба хаагчид тө­дийгүй эн­гийн иргэдийг ч цочирдуулсан.

Тэгвэл баттай эх сур­вал­жийн мэдээлж буй­гаар уг хэрэгт "Гал үндэс­тэн" холбооны 11 хүнийг саа­туулан шалгасан ч зөвхөн гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Харин бусад нэр бүхий най­ман хүнийг оройн 17:00-18:00 цагийн үед тус­гаар­лаж, хүн тус бүрийг 20 мянган төгрөгөөр торгоод явуулсан байна.

Үлдсэн гур­ван хүн болох "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, ги­шүүн Н.Болд­баатар, Чаг­наа­дорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.13, 177.1-т заас­наар эрүү­гийн хэрэг үүсгэн мөр­дөн шалгах ажил­лагааг үр­гэлжлүүлж байгаа аж.

Тодруулбал "Гал үндэс­тэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177.1-т зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалт­наас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас тат­галзуулахад шууд болон шууд бус нөлөөлөх зорил­гоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюул­тай хүч хэрэглэсэн, хэрэг­­­­лэ­хээр заналхийлсэн гэх үндэслэлээр 10-15 жилийн ял оноох нь тодорхой болов.

Одоогоор хэргийг харьяа­ла­лынхаа дагуу ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэрэв зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэлийн шинжтэйгээр үйлдсэн нь тог­тоогдох аваас ялын хэм­жээ хүндрэх магадлалтай гэнэ.

0 comments:

Post a Comment