Wednesday, September 18, 2013

УИХ-ын гишүүн асан Д.Туяа топ 20 тэрбумны нэгээр тодорлоо

УИХ-ын гишүүн асан Д.Туяа топ 20 тэрбумны нэгээр тодорлоо

Монгол улсын топ 20 тэрбумтаны жагсаалтыг "MCS"-ийн Ж.Оджаргал 2.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр тэргүүлж, "Гачуурт"-ын Л.Чинбат 1.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр удаалж байна. Харин эдгээр топ 20 гэгдээд байгаа толгой баячуудын эгнээнд хоёрхон эмэгтэй тэрбумтан байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн асан Д.Туяа. Нөгөөх нь "Петровис"-ийн Ж.Оюунгэрэл. УИХ-ын гишүүн асан Д.Туяаг ГОК-ийн захирал агсан Ш.Отгонбилэгийн гэргий гэдгээр нь хүн бүхэн мэднэ. Анх хуруу дарам саятан тоолдог байсан 1980-аад онд л хэдэн саяын хөрөнгөтэй болж хожим нь Швейцарийн банкинд 20 сая ам.долларын хадгаламжтай байсан гэгддэг эл хатагтайн нийт хөрөнгө нь 507.5 сая ам.долларын хөрөнгөтэй аж. Энэ хөрөнгөөрөө тэрбээр топ 20 баяны 14-т жагсчээ. Харин  "Петровис"-ийн Ж.Оюунгэрэлийн хувьд 437.5 сая ам.долларын хөрөнгөтэйгээр жагсаалтын 18-д бичигдсэн байна. 

 

0 comments:

Post a Comment