
"Universe best songs" наадмын гавьяагаар олноо танигдсан дуучин Акбота " Мотив" хамтлагийн Ганбаатартай гэр бүл болсон ч хамтын амьдрал нь нэг их удаан үргэлжлээгүй. Саяхан тэднийг эргээд нийлсэн гэсэн яриа гараад байсан билээ. Тэгвэл энэ бүгд худлаа бололтой. Тэрээр саяхан өөрийн фэйсбүүк хуудаснаа "Салсан юм бол зайл л даа. Амьдралд нэмэргүй, хүүдээ нэмэргүй юм байж энд тэнд олон юм яриад шалчигнаж явах юм. Би хүүгээ гав ганцаараа өсгөж байгаа хүчтэй эмэгтэй. Битгий гай бол ok. Гай болохоор зай бол" хэмээн бичиж үлдээсэн нь олныг гайхшируулсан юм.
Казак бүсгүй дахин шинэхэн хайртайгаа учраад байгаа аж. Дуучин бүсгүй шинэ найз залуутайгаа тун ч дотно сайхан байгаа төдийгүй хамтдаа авахуулсан зургаа өөрийн фэйсбүүк хуудаснаа оруулсан аж. Харин түүний найзууд нь "yostoi goe zuragnuud bna. zugeer l tugs zohitsol...zayanii haniud adilhan bdag gdishd hehe" хэмээн сэтгэгдэл бичиж үлдээжээ. Түүнчлэн хосууд маань тун их аз жаргалтай байгаа бөгөөд, дууч бүсгүйг хөл хүнд болсон талаар мөн жиг жуг хийх болжээ.

0 comments:
Post a Comment