
Унгар улсын нийслэл Будапешт хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ өндөрлөлөө. Өчигдөр тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 67, 72 кг-ын жингийн барилдаан болж, эдгээр жинд өрсөлдсөн ОУХМ, Гявьяат тамирчин О.Насанбурмаа, О.Бурмаа нар хоёул хүрэл медаль хүртлээ.
Гавьяат тамирчин О.Бурмаагийн хувьд сугалаа нэлээд хатуу таарч, нэгдүгээр тойрогт олимпийн аварга, ОХУ-ын бөх Н.Воробьёвад ялагдсан бол О.Насанбурмаа ч мөн адил эхний тойргийн барилдаанд Канадын бөхөд ялагдсан юм. Гэхдээ манай бөхчүүдийг ялсан өрсөлдөгчид нь финалд шалгарч, алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон тул хоёул дагаж барилдан, хүрэл медалийн болзол хангалаа.
Ийнхүү Гавьяат тамирчин О.Насанбурмаа Дэлхийн аваргаас гурав дахь хүрэл медалиа хүртэж, ДАШТ-ий 3 медальтай чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин болсон бол О.Бурмаа Дэлхийн аваргын медалиа ихэрлүүллээ. Монголын эмэгтэй шигшээ багийн тамирчид энэ удаагийн ДАШТ-ий долоон жингийн тавд нь медаль /2 мөнгө, 3 хүрэл/ хүртсэн амжилтаар багийн дүнгээр 2-р байрт шалгарлаа. Харин эрэгтэй багийн хувьд нэг хүрэл медаль хүртсэн амжилт, шагналт байрын оноогоороо багийн дүнгээр 8-р байр эзэлж, сүүлийн 20 жилд үзүүлээгүй амжилт гаргаад байна
0 comments:
Post a Comment