Friday, September 20, 2013

С.Батцэцэг мөнгөн медаль хүртэж дэлхийн хошой медальтан боллоо

С.Батцэцэг мөнгөн медаль хүртэж дэлхийн хошой медальтан боллоо

Чөлөөт бөхийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд Монгол Улсын Гавьяат Тамирчин, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү тэрбээр дэлхийн хошой медальтан боллоо. С.Батцэцэг Венесуэлийн бөх Наталь Жозефина Греман Херрерыг эхний тойрогтоо ялж улмаар өнгөрсөн жилийн дэлхийн аварга, АНУ-ын бөх Елена Пирожкова, Италийн Диана Мариаг дараалан ялсан. Хагас шигшээд ОХУ-ын бөх Братчикова Анастасияаг ялснаар олимпийн гурав, дэлхийн долоон удаагийн аварга, Японы бөх Каори Ичотой финалд үлдсэн юм.

0 comments:

Post a Comment