
Загварын ертөнцийн загалмайлсан эх гэгддэг топ модель Болормаагийн талаар олон мэдээлэл гардаг. Түүнийг олон ч эртэй нийлүүлж, олон эрээс салгасан. Гэсэн хэдий ч топ маань өдгөө ганцаараа л байгаа. 20 гарсан ганц хүү нь эхнэртэй болж, удахгүй бүл нэмэхээр яарч буй. Хамгийн сүүлийн үед топыг маань бөөрний дутагдалд орж бие нь муу байгаа мэтээр хэвлэлийнхэн бичиж байсан. Гэвч энэ мэдээлэл худлаа бололтой. Энэ тухай Болормаа "Миний бөөр эрүүл. Насаараа шахуу өндөр өсгийт дээр алхаад бөөрний дутагдалд орсон гэж бодоо юу" хэмээжээ. Ямартай ч топ маань бие эв эрүүл байгаа бөгөөд, загварын тайзаа дахин олон жил гоёх биз ээ.
0 comments:
Post a Comment