Thursday, January 16, 2014

Шумахер нас барах нь тодорхой болов

0 минутын өмнө


Авто уралдааны домогт тамирчин Михаэль Шумахер Альпийн ууланд цанаар гулгаж яваан унаж, тархиндаа хүнд гэмтэн эмнэлэгт ухаангүй байгаа билээ. Тэгвэл түүний ухаан орох магадлал улам буурсаар байна гэсэн аймшигт мэдээг эмч нар өчигдөр гэр бүлийнхэнд нь дуулгажээ.

Daily Mail  сонины өчигдрийн дугаарт мөн энэ талаар мэдээлэл гарсан байна. М.Шумахер өнөөдөртэй нийлээд комд 20 хонож байгаа бөгөөд сүүлийн хэд хоногт ямар ч эмчилгээ хийгээгүй гэнэ.

Нейро мэс засалч Андреас Зигер алдарт тамирчныг насан туршдаа ч комд байх магадлалтай гэж дүгнэсэн нь олон хүний сэтгэлийг эмзэглүүллээ. Эмч нарын мэдэгдэж байгаагаар бол, комд орсон өвчтөнүүдийн ихэнх нь долоогоос 14 хоногийн дотор сэргэдэг байна. Гэтэл М.Шумахер хэдийнэ 20 хоносон учир байдал илүү ноцтой болж хувирсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ.   

"Формула 1"-ийн дэлхийн долоон удаагийн аварга М.Шумахер өнгөрсөн сарын 29-ний өдөр Альпийн ууланд цанаар гулгаж яваад унаж, тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Тухайн үед тэрбээр цанын дуулгатай явсан ч толгойгоороо чулуу цохисноос дуулга нь хоёр хэсэг цөмөрчээ. Одоо тэрбээр Гренобль хотын эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд гэр бүлийнхэн нь болон үнэнч хөгжөөн дэмжигчид нь эмнэлгийн гадаа сахин хонож байгаа юм байна. 

Х.Сайхан

Эх сурвалж: www.mminfo.mn

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНЬД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.

0 comments:

Post a Comment