Thursday, February 6, 2014

Автомашины шинэ дугаар

32 минутын өмнө

Шинэ улсын дугаараа аваагүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй хэмээн нэг л өдөр зарлах вий дээ! Бөөн шахаа бөөн бизнес.  

Одоо байгаа улсын дугаар хяналтын камерт зарим нэгэн үсэгнүүд нь танигдадгүй "но"-той гэх шалтгаар улсын дугаарыг солих уран бөгөөд унацтай аргыг сэдсэн гэмээр.  

Цаашлаад азын дугаар авах гэсэн хүмүүсийн арзайсан их очер дугаар хүсэлтүүд байгаа учраас ёстой язганасан энэхүү бизнес удахгүй эхлэх нь бололтой.

Эрхэм гишүүн О.Баасанхүүгийн хэлж байгаагаар энэхүү үйлдэл нь "мөнгө угаах" гэмт хэрэг байж болзошгүй бөгөөд үүний оронд утаа бууруулах, түгжрэлээ арилгах арга зам бодох ёстой баймаар юм.

Автомашины улсын дугаарын шинэ бизнес хэрэггүй гэдэг нь иргэдийн сэтгэгдэлээс илт байна.

Угаасаа болоод байгаа юмыг байгаагаар нь орхихгүй...

 Нэг дугаарын үнэ /Хамгийн багадаа 20 000 байлгүй/* Нийт автомашины тоо /500 000 орчим/= 10 000 000 000

0 comments:

Post a Comment