Thursday, February 6, 2014

THE T - Хайр бид хоёрыг аврана Love will save us

31 минутын өмнө

Бидэнд дуучин The T шинэ уран бүтээлээ ирүүлсэн байна. THE T - Хайр бид хоёрыг аврана | Love will save us ыг хүлээн авч үзнэ үү. 

artist: The T
song title: ХАЙР БИД ХОЁРЫГ АВРАНА 
album: Hate&Love tsomog
music & lyric: The T
genre: Electronic, Dance, House, Progressive house
video label: United Mongol | production
producer: The T
starring: N.Namuuntsetseg (Unique models agency)
Format: Full HD 1080p

ХАЙР БИД ХОЁРЫГ АВРАНА (LYRICS)

 

Зөөлөн салхи мэт би одохгүй

Зөвхөн чиний дэргэд байя

Шиврэх бороо шиг би ширгэхгүй

Шинээр бүгдийг эхлэе

Захгүй шуурганаас би зайлахгүй

Зуурдын жаргалын төлөө биш

Шалгах хэрэггүй, би чинийх

Ширүүн аянга цахилгаанаас  ч айхгүй би

 

ДХ :  Тэнгэр дээрээс нурсан ч хамаагүй хайр бид хоёрыг аврана

         Амьдрал үзээд салхад ч гэсэн хайр бид хоёрыг аврана

         Орчлон дэлхий хөмөрсөн ч хамаагүй хайр бид хоёрыг аврана

         Олон хүмүүс саад болсон ч гэсэн хайр бид хоёрыг аврана

 

Нарны туяа мэт би шингэхгүй

Намайг гэх сэтгэлд чинь дасая

Будрах цас шиг би хайлахгүй

Буруу зөв гэхээ болъёо

Дүрэлзэх галнаас би зугтахгүй

Дүр төрх чинь сонин биш

Дуугарах хэрэггүй, чи минийх

Далайн давалгаанаас ч эмээхгүй би

 

ДХ

 

Сарны сүүдэр мэт би нуугдахгүй

Салахгүй гэж би чамд амлая

Сүүмийх манан шиг би арилахгүй

Сүүлчийн хүндээ эрхэлье

Газар хөдөлсөн ч би холдохгүй

Гай тотгор, зовлон юу ч биш

Ганцаараа биш бид хоёулаа

Галав юүлж сүйрсэн ч орхихгүй

 

ДХ

Бидэнд уран бүтээлээ ийнхүү явуулсанд баярлалаа. Өөр уран бүтээлчид бас холбогдож болно шүү.

Гэхдээ залуу минь АВРАНА биш АВАРНА гэж бичдэг шиг санагдах юм. Үгүй ч билүү.. Бүүр толгой эргэчихлээ. 

0 comments:

Post a Comment