"Сод Монгол" группын Ц.Ананбазар хэвлэлүүдийг 5-10 сая төгрөгөөр худалдаж авсан гэнэ үү?
1 цаг 14 минутын өмнө
"Сод Монгол" групын ерөнхийлөгч Ц.Анандбазар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг мөнгөөр худалдан авч байна гэж иргэн Д.Чинзориг, түүний хуулийн зөвлөх Ж.Галт нар үзэж байгаа аж. Тэд Ц.Анандбазарын луйврын хэргийг илчлэх гэсэн боловч хэвлэлийнхэн "Сод Монгол" групп хэвлэлийн байгууллагуудтай хаалтын гэрээ байгуулсан байна. Иргэн Д.Чинзоригийн нэхэмжлэлтэй "Сод монгол" группын ерөнхийлөгч Ц.Анандбазарын холбогдсон 272 сая төгрөгийн хэрэг баримтаар нотлогдсон байдаг боловч асуудал шүүхийн шатанд явахад нь Улсын ерөнхий прокурорын туслахаар ажиллаж байсан прокурор Б.Бат-Орших хэргийг замаас нь хаажээ.Иймд иргэн Д.Чинзориг Авлигатай тэмцэх газарт энэ оны хоёрдугаар сарын 24-нд хандаж, прокурор Б.Бат-Оршихыг шалгуулах хүсэлтээ гаргажээ. Гэтэл "Сод монгол" группын ерөнхийлөгч Ц.Анандбазар Б.Бат-Оршихыг өмгөөлөн энэ мэдээллийг олон нийтэд хүргэхгүйн үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг худалдан авч, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нь халдаж байна хэмээн иргэн Д.Чинзоригийн хуулийн зөвлөх Ж.Галт хэлж байна. Дээрхи хэргийг одоогоор Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаах хэлтэст шалгаж байгаа юм байна. Гарцаагүй нотолсон зүйл гэвэл Ц.Анандбазар нь "НИК" ХК-д дэд захирлаар ажиллаж байхдаа "Чандмань холдинг" ХХК-ийн албан бланкийг ашиглан захирлынх нь гарын үсгийг хуурамчаар үйлдэн 91 сая төгрөгийг өөрийнхөө компанийн данс руу шилжүүлэн авсан байдаг аж. Энэ нь нотлогдсоор байхад хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /Үргэлжлэл бий.../
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment