Tuesday, March 11, 2014

“Петровис” шатахуун түгээлтээ зогсоожээ

"Петровис" шатахуун түгээлтээ зогсоожээ

1 цаг 8 минутын өмнө

Манай улсын зүүн аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хөл хорио тогтоогоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Дорноговь аймгийн Замын-Үүд, Эрдэнэ, Сайншанд, Айраг сумдад байрладаг "Петровис"-ийн салбарууд шатахуун түгээхээ зогсоожээ. Иргэдийн өгч байгаа мэдээллээр бол шүлхийн хорио тавигдах хүртэл энэ байдал үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

Ард иргэд, тээвэр хийж яваа жолооч нар Замын-Үүдээс Улаанбаатар хүрэх замд шатахуун олдохгүй байгаа тухай гомдол гаргаж ярилаа. Ямар ч байсан "Петровис"-ынхон хорио цээр тавигдтал шатахуун түгээхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд иргэд үүнийг тэд шатахууныхаа үнийг өсгөх гэж ийм үйлдэл хийлээ гэж хардаж эхэлсэн байна.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment