Monday, March 10, 2014

Тагтаа гал тавьжээ

Тагтаа гал тавьжээ

5 минутын өмнө

Олон айл оршин суудаг нэгэн байшинд гарсан галын буруутнаар тагтаа тодорчээ. Энэ шувуу уугиж байсан тамхины ишийг зууж аваад тэр байшингийн дээвэр дээр зассан үүрэндээ авчирсан гэнэ.

Лондон хотын өмнөд дүүрэгт орших Стокуэллын гурван давхар байшинд гарсан галын улмаас есөн хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Галыг унтраахаар дөрвөн машин ирсэн ч галынхан гал чухам юунаас болж гарсныг ойлгох гээд цаг их алджээ.

Тагтаанууд ийнхүү Лондон хотод гал тавьж байгаа анхны тохиолдол энэ биш юм. 2007 оны нэгдүгээр сард тагтаа шувуу нэгэн офисын барилгыг галдан шатаасан билээ. Тэр тагтаа уг барилгын мансардан дотор олон арван тамхины ишээр үлэмж хэмжээтэй үүр зассан байжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment