Sunday, March 9, 2014

“Магнай трейд” оффисын газрынхаа төлбөрийг төлөөгүй байна

"Магнай трейд" оффисын газрынхаа төлбөрийг төлөөгүй байна

39 минутын өмнө

Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргасан мэдээллээр бол "Магнай трейд" компани өөрсдийн оффис болон бусад шатахуун түгээгүүр байрлаж байгаа газруудаа иргэдийн нэр дээр авсан байх юм. Жишээ нь, нэг гэрчилгээн дээр тус компани иргэн Ө.Булган, А.Тамир нарын нэрээр газар эзэмшиж байгаа бөгөөд энэ газрынхаа анхны үнэ болон түрээсийг огт төлөөгүй учир гуравдугаар сарын 31-нээс өмнө дээрхи төлбөрөө барагдуулахгүй бол газрынх нь гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авах хуулийн заалт ч байгаа юм байна.

Мөн тус компани "Хийлт лайф" ХХК-иас худалдаж авсан газрынхаа төлбөрийг төлөөгүй, 2082489 тоот гэрчилгээтэй тус газарт одоо хэр нь үйл ажиллагаа явуулж байгаа аж. "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ"-ийг төлөөгүй тохиолдолд газрын эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрддэг билээ.

"Магнай трейд"-ээс гадна Ширээний теннисний холбоо гэх мэт спортын холбоодууд, компаниуд гээд 65 аж ахуйн нэгж газрын төлбөр төлөөгүй жагсаалтад бичигджээ. Дээрхи жагсаалтад байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ"-ийг төлөөгүй бөгөөд тэдэнд 2014 оны 03 сарын 31-ний дотор төлж барагдуулах, үгүй бол газар эзэмших, ашиглах эрхийг дээрх хуулийн заалтуудыг үндэслэн цуцалж, газар чөлөөлөх арга хэмжээ авна гэдгийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас анхааруулав. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment