Tuesday, March 11, 2014

“Петро Чайна” компанийн найман машин бүрэн шатжээ

"Петро Чайна" компанийн найман машин бүрэн шатжээ

56 минутын өмнө

"Петро чайна" компанийн 19 дүгээр талбайд гарсан галын талаар тодрууллаа. Онцгой байдлын ерөнхий газарт 2014 оны гуравдугаар сарын 10-ны 20 цаг 48 минутад дуудлага иржээ. Галыг шөнийн 02 цагийн орчимд унтрааж дууссан бөгөөд талбайгаас хэн болох нь мэдэгдэхгүй хоёр хүний цогцос гарч ирсэн байна. Таамаглаж байгаагаар БНХАУ-ын хоёр мэргэжилтэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Мөн 40 орчим насны нэг хятад жолооч 70 хувийн түлэгдэлтэйгээр Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор гарч БНХАУ-ын түргэн тусламж барааджээ.

Байгаль орчинд ямар нэгэн гарз хохирол учраагүй бөгөөд 12 машинаас найм нь бүрэн шатаж, дөрвөн машиныг аврагчид хамгаалж үлдэж чадсан гэдгийг албаныхан мэдээлж байна. Газрын тосны газраас өгч байгаа мэдээллээр тус талбай нь битүү цементэн талбай байсан байна. Үйлдвэрлэлийн осол гэж нэрлэгдэж байгаа галын шалтгааныг тодруулахаар нийслэлээс ажлын хэсэг явсан байна. Орон нутгийн цагдаагийнхан болоод онцгой байдлынхан яг одоо ослын газар дээр ажиллаж байгаа аж. Тус компанийн 19 дүгээр үйлдвэрлэлийн талбайд нийт 200 ажилтан байдгийн 38 нь хятад, 162 нь монголчууд бөгөөд улс хоорондын тээврийг хятад жолооч нар хариуцдаг гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment