Мейвезер хэн хүссэнтэйгээ нударга зөрүүлнэ
58 минутын өмнө
Флойд "Мөнгө" хочит Мейвезер яагаад ч юм өөрийн ээлжит өрсөлдөгчөөр Амир Ханыг сонголгүй Маркос Майданыг онцолжээ."Та нар надаас яагаад гэж асууж байна уу? Тэгвэл та нар тэр хоёрын сүүлчийн дөрвөн тулааныг үзэх хэрэгтэй. Дараа нь надаас ийм асуулт асуу. Тэгээд ч надад аваргын бүс байна. Тиймээс би сонголт хийх эрхтэй. Хэрэв Хан надтай зодолдохыг хүсвэл эхлээд ийм эрхтэй болох хэрэгтэй. Тэр надтай тулалдахын өмнө ядаж л Эдриен Бронертэй тулалдах ёстой юм. Харин дараа нь л надтай нударга зөрүүлж болох байх. Тэр хүртэл би хэн хүссэнтэйгээ зодолдох болно. Би тоглож байгаа цагтаа ийм л зүйлийг мөрдлөг болгоно. Таалагдахгүй бол миний тулааныг үзэх шаардлагагүй шүү дээ" гэж Мейвезер ярив.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment