Tuesday, March 11, 2014

Шударга залуу Хант (видео)

Шударга залуу Хант (видео)

35 минутын өмнө

Германы Бремен хотын хөлбөмбөгийн "Вердер" багийн хагас хамгаалагч Аарон Хант "Нюрнберг" багийн торгуулийн талбай руу сум шиг давхиж ороод талбайн эзэн багийн аргентин хамгаалагч Пинолатай мөргөлдөн унажээ. Ойролцоо явж байсан шүүгч Мануэль Грефе огт эргэлзэлгүйгээр торгуулийн цохилт заасан байна.

Энэ үед талбайн эзэн багийн тоглогчид урвайсан царайтай байсан гэнэ. Пинола гайхсандаа хоёр гараараа толгойгоо барьсан бөгөөд ямар ч дүрэм зөрчөөгүй гэдгээ хэлэхээр шүүгч рүү гүйн очжээ. Яг энэ үеэр түүнд Хант тус болсон аж.

Тэрбээр босч ирээд шүүгч дээр очин өөрөө тээгэлдэж унасан хэмээн мэдэгдэв. Аарон өөрөө Германд төрсөн бөгөөд ээж нь англи, аав нь герман хүн юм. Шүүгч Грефе шийдвэрээ өөрчлөн, торгуулийн цохилтыг болиулахад баярлаж хөөрсөн Пинола хамаг хүчээрээ Хантын гарыг сэгсэрч эхэлсэн байна.

"Вердер" багийн тоглогчийн энэ шударга үйлдэл үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөжээ. Хоёр багийн хөгжөөн дэмжигчид түүнд нижигнэтэл алга ташсан аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment