Tuesday, March 11, 2014

Г.Алтанхүүгийн хэрэг прокурорт шилжив

Г.Алтанхүүгийн хэрэг прокурорт шилжив

6 минутын өмнө

Г.Алтанхүү гэдэг найз залуудаа хоёр хоногийн туршид зодуулан амь насаа алдсан гэх 21 настай охины биед хийсэн хоёр дахь задлангийн хариу "Архины хордлогын улмаас нас барсан" гэж гарсан билээ. Энэ ээдрээтэй хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж дуусаад дүүргийн прокурорт шилжүүлсэн байна.

Хохирогчийн ар гэрийнхэн Г.Алтанхүүг талийгаач 21 настай охины үхэлд буруутай гэж үзэж байгаа бөгөөд шүүх эмнэлгээс хийсэн задлан шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тэд Г.Алтанхүү нь талийгаачтай хамт амьдрах дөрвөн сарын хугацаанд түүнийг нэг бус удаа зодож, гэмтээж байсан бөгөөд хохирогчийг нас барахаас өмнөхөн Гэмтлийн эмнэлэгт зодуулсан байдалтай хүргэж өгсөн гэдэг юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment