Thursday, March 13, 2014

Лондонд тасраад Амстердамд сэржээ

Лондонд тасраад Амстердамд сэржээ

53 минутын өмнө

Английн нийслэл Лондон хотын Орпингтон дүүрэгт амьдардаг 22 настай залуу хэд хоногийн өмнө таалал төгссөн найзынхаа араас гунихарч, сэтгэлээ тайтгаруулах гэсэндээ 16 цагийн туршид ууж согтуураад гэнэт Голландын Амстердам хотод ухаан орсон байна. Жэймс О'Кэйн гэдэг энэ залуу өөрийг нь Амстердамд яваад оччихсон гэдэгт итгээгүй танилуудаасаа мөнгөн шилжүүлэг ирэхийг хүлээн тэнд гурав хоногийг өнгөрүүлжээ.

Энэ залуу биеэ хянах чадваргүй байхдаа яаж нисэх онгоцны буудлын ажилтнуудтай ярьж зохицоод Амстердамыг зорьсон нисэх онгоцонд сууснаа санахгүй байгаа гэнэ. Эцсийн бүлэгт энэ залуу халаасанд байсан сүүлчийн мөнгөөрөө углааш авч өмсчээ. Амстердамын сайн эрсэд гутлаа мулзлуулсан мань эр Голландын нийслэлийн гудамжаар хөл нүцгэн таваргаж явсанаас болж хөлөө ихэд холгосон байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment