Friday, March 14, 2014

Европын холбоо цэнэглэгчийг цэгцлэв

Европын холбоо цэнэглэгчийг цэгцлэв

1 цаг 4 минутын өмнө

Удахгүй Европын холбооны нутаг дэвсгэр дээр худалдаалагдах бүх үүрэн гар утаснууд нэг төрлийн цэнэглэгчтэй болох юм. Энэхүү асуудлыг Европын парламентаар оруулж хэлэлцүүлэн санал хураалгажээ. Ийм алхам хийгдсэнээр шинэ гар утас авах бүрт түүндээ тааруулан өөр цэнэглэгч худалдаж авах хэрэг гардгийг үгүй хийнэ. Түүнчлэн цэнэг нь дуусч байгаа хүмүүс утсандаа таарах цэнэглэгчийг эрж хайх асуудалгүй болох гэнэ. Санал хураалтыг өнгөрсөн пүрэв гарагт явуулсан бөгөөд ийм санаачлагыг Германы Социалист намын төлөөлөгч Барбара Вайлер гаргасан байна. Тэрбээр энэ нь гар утас хэрэглэгчдэд ашигтай тусахаас гадна хүрээлэн буй орчинд эерэгээр нөлөөлнө гэдгийг тайлбарлав.

Холбооны иргэд нэг төрлийн цэнэглэгч хэрэглэснээр жил бүр 51 мянган тонн хог хаягдал шинээр бий болохоос сэргийлэгдэх юм. Гэхдээ Брюссельд түүний санаачлагыг шүүмжлэгчид ч гарчээ. Санал хураахад энэ хуулийн төслийг дэмжиж 550 хүн гараа өргөсөн бол 12 хүн татгалзаж, найман хүн түдгэлзжээ. Одоо энэ баримт бичгийг тус холбооны гишүүн улс, орнуудын Ерөнхий сайд нар багтдаг Европын зөвлөл батламжлах үлдэв. Энэхүү өөрчлөлт 2017 оны эхнээс хүчин төгөлдөр болно. Өдгөө европчууд 500 сая орчим ширхэг үүрэн гар утас хэрэглэдэг байна. Тэдгээрийн дийлэнх нь өөр өөрийн гэсэн цэнэглэгчтэй учраас ихээхэн хүндрэлүүд гардаг гэнэ. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор Европт янз бүрийн төрлийн 30 орчим цэнэглэгч төхөөрөмж ашиглагддаг аж.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment