Saturday, March 15, 2014

Ибрагимович хоёр тогоочийг ажилгүй болгов

Ибрагимович хоёр тогоочийг ажилгүй болгов

1 цаг 31 минутын өмнө

Францын хөлбөмбөгийн "ПСЖ" багийн удирдлага тоглогчдынхоо хоол хүнсэнд зарцуулах хөрөнгийг нэмжээ. Тус багийн довтлогч Златан Ибрагимович хоолны талаар хүчтэй шүүмжлэл өрнүүлсэн тул ийм алхам хийсэн байна.

Швед тоглогч багийн байрладаг бааз дээр хоолны чанар муу байгааг хэлсэн аж. Иймд удирдлага нь хоёр тогоочоо халах шийдвэр гарган, тэдний оронд шинэ хүмүүсийг ажилд авчээ. Хоол хүнс цуглуулах арга барилыг өөрчлөөд зогсохгүй хоолонд төсөвлөгдсөн хөрөнгийг нэмсэн гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment