Гэртээ секс хийх хориотой...
12 минутын өмнө
Шведийн Блекинге хотын оршин суугч гэрийнхээ цонхоор нэгэн хос сексдэж буйг хараад байж ядсандаа цагдаа нарт ханджээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудтай ярихдаа тэр эрэгтэй амраг хосуудын тэрхүү үйлдлийг сексийн өдөөн хатгалт байсан хэмээн өгүүлэв. Гэвч цагдаа нар түүний гомдлыг авч хэлэлцэхээс татгалзсан аж."Гэртээ секс хийх нь гэмт хэрэг биш юм" хэмээн орон нутгийн сэтгүүлчдэд цагдаагийн газрын төлөөлөгч Йохан Бернтссон мэдэгджээ. Гомдол гаргагч эр яагаад бусдын цонх руу харсан, гэрийн эзэд бэлгийн харьцаанд орж байгааг харсан ч яагаад болиогүй зэрэг нь тодорхойгүй үлдэв. Гэхдээ хэрэгт дуртай эрд ямар нэг хэрэг үүсгэхгүй гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment