Жолоочийн даатгалаа Төрийн банкаар
32 минутын өмнө
Монгол Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн татвар, үзлэг, оношлогоо идэвхжиж эхэлсэнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал хамрагдах хууль ёсны шаардлага тулгардаг билээ.Иймд Төрийн банкны Улаанбаатар хот дахь салбар нэгжүүдээр 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн жолоочийн даатгалыг хийлгэх боломжтой болжээ.
Монгол Улсын бүх хот, аймаг, сумдад салбартай Төрийн банк нь нийт харилцагчдаа эрсдэлгүй ирээдүйд уриалан дуудсан даатгалын зуучлалын үйлчилгээг 2013 оноос эхлэн нэвтрүүлж эхэлсэн юм.
Мөн Төрийн банкнаас нийт харилцагчдадаа хамгийн эрсдэлгүй даатгалын үйлчилгээг хүргэх үүднээс Монгол Улсдаа хамгийн нэр хүндтэй, даатгалын салбартаа тэргүүлэгч, туршлагатай байгууллагууд болох "Практикал даатгал" ХХК, "Соёмбо даатгал" ХХК, "МИГ даатгал" ХХК, "Номин даатгал" ХХК-ийн дараахь бүтээгдэхүүнийг Төрийн банкны Улаанбаатар хот дахь бүх салбар нэгжээр дамжуулан авах боломжтой юм.
Үүнд:
- Хүүхдийн гэнэтийн ослын даатгал
- Жолоочийн хариуцлагын даатгал
- Тээврийн хэрэгслийн даатгал
- Иргэд, албан байгууллагын эд хөрөнгийн даатгал
- Орон сууц, хашаа байшин, амины сууцны даатгал
Төрийн банк нь цаашид Монгол орны өнцөг булан бүрт байрлах 540 гаруй салбар, нэгжээрээ дамжуулан даатгалын зуучлалыг хэрэгжүүлж, нийт харилцагчдадаа банк, санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэхийн сацуу тэднийхээ эрүүл мэнд, эд хөрөнгийг даатгаснаар өдөр тутмын эрсдэлийг нь бууруулж, сэтгэл тайван амьдрах нөхцлийг нь бүрдүүлэх юм.

Эрсдэлгүй ирээдүйн төлөө!
Төрийн банк
0 comments:
Post a Comment