Линдси Лохан Холливудын эрчүүдийг гүйцээжээ
35 минутын өмнө
Америкийн InTouch сэтгүүл шуугиан таригч бүсгүй Линдси Лоханы амраг асан алдартнуудын жагсаалтыг нийтлэжээ. Уг сэтгүүлд өгүүлснээр бол жүжигчин бүсгүй өөрийн бэлгийн амьдралын ялалтуудыг нэгэн жижиг цаасан дээр тэмдэглэж үлдээсэн гэнэ. Эх сурвалжийн хэлж байгаагаар Линдси энэ жагсаалтыг найзууддаа гайхуулж, өөрийн унтсан эрчүүдийн тоог гаргахын тулд бичсэн аж. Уг жагсаалтад багтсан эрчүүдийн тоо 36-д хүрчээ. Сэтгүүлд Линдсигийн гараараа бичсэн жагсаалтын гэрэл зураг нийтлэгдсэн байна.Тэнд дурдагдсан эрчүүдийн бараг талынх нь нэр халхлагджээ. Ийм аргаар сэтгүүлийн редакци гэр бүлтэй эрчүүдийг аварсан юм. Дор нь сэтгүүлчид тэдгээр хүмүүс Холливудад нэлээн нөлөөтэй учраас гэр бүлд нь аюул нүүрлэж магадгүй хэмээн бичив. Одоо тус сэтгүүлийн уншигчид тэрхүү нууцлагдсан жагсаалтад хэн хэн багтсаныг таамаглаж суугаа гэнэ.
Ямар ч байсан Линдсигийн зарим нэг амрагууд ил болжээ. Дуулиан дэгдээгч жүжигчин бүсгүйтэй ядаж нэг удаа шөнийг өнгөрүүлсэн эрчүүдийн дотор Жэймс Франко, Хоакин Феникс, Жастин Тимберлэйк, Адам Ливайн, Зак Эфрон, Колин Фаррел, түүнчлэн талийгаач Хит Лежер нар байгаа юм. Гэхдээ сэтгүүлчид энэ бичгийг олж авсан арга нь хууль бус аж. Линдси бүсгүй нэгэн кафед найзуудтайгаа хооллож суухдаа тэрхүү жагсаалтыг бичээд ширээн дээр мартаж орхисон байна. Тиймээс одоо Линдси уг сэтгүүлийг шүүхэд өгөх бүрэн эрхтэй гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment