"Харш" хамтлаг бут авна
Өнөөдөр 15 цаг 31 минут
Удахгүй болох цэргийн баярыг тохиолдуулан эрчүүддээ зориулж Харш хамтлагийн дуучин Б.Баяртсайхан "Миний аялгуу-2" уран бүтээлийн тайлан тоглолтоо энэ ням гарагт хийхээр болжээ.
Энэхүү тоглолтод "Харш" хамтлаг бүрэлдэхүүнээрээ оролцохоос гадна "Чингис хаан" хамтлаг урилгаар ирж ая дуугаа өргөх аж.
Тоглолтын эхний хэсэгт сонсогчдын сэтгэлд үлдсэн "Хос залуус", "Чамдаа дуулъя" зэрэг хуучны дуунууд эгшиглэх бөгөөд дараагийн хэсэгт нь зөвхөн хөгжмийн зохиолч, дуучин Б.Баяртсайханы зохиосон дуунуудаас бүтэх гэнэ. Харин тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй байх юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment