Monday, March 10, 2014

Ким Кардашьян нөхрөөсөө жил бүр нэг саяыг авна

Ким Кардашьян нөхрөөсөө жил бүр нэг саяыг авна

34 минутын өмнө

Ким Кардашьян, Канье Уэст нар гэрлэхээсээ өмнө байгуулах гэрээний нөхцлүүдийг ярилцаж байгаа аж. Жишээ нь, Ким бүсгүй Каньетэй хамт амьдарсан жил бүрийнхээ төлөө нэг сая доллар хүртэх болжээ.

Гэрээг бэлэн болгох үйл явц айхтар хүндрэлтэй учраагүй аж. Канье ийм гэрээ байгуулахын эсрэг байсан гэнэ. Мань эр Ким бүсгүйд өөрийн хөрөнгийг бүрэн даатгахад бэлэн байжээ. Канье Кимд дэндүү хайртай учир тэдний байгуулах гэрээ Кимын өмнөх нөхөр Крис Хамфристай байгуулсан гэрээнээс эрс ялгарч байгаа юм.

Ийнхүү Ким бүсгүй Каньетэй хамт байсныхаа эхний арван жилд 10 сая доллартай болох аж. Бел Эйр дэх тэдний харш Кимын нэр дээр бичигдэх бөгөөд Канье бүх ашиглалтын зардлыг даах гэнэ. Түүнчлэн Кимд Каньегээс өгсөн бүх үнэт эдлэл, бэлэг үлдэх юм. Кардашьяны олсон бүх орлого тусдаа Кимын нэр дээр бичигдэхээр болжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment