Линдси Лохан тасартлаа шоуджээ
54 минутын өмнө
Худалч хүүхэн юм даа. "Чоныг яаж ч хооллоод тэр ой руу харсан хэвээр л байдаг" хэмээн ярилцдаг нь үнэн бололтой. Тун саяхан Холливудын шуугиан тарих дуртай жүжигчин бүсгүй Линдси Лохан өмнөх шоучин амьдралаасаа залхаж, "зодог тайлж" байгаагаа мэдэгдэж байсан билээ. Тэгвэл бүсгүй тэсэлгүй уржигдар шөнө Лос-Анжелес хотын Chateau Marmont уушийн газарт тасартлаа шоудсан байна.Линдси шоугаа аль баасан гарагийн орой Беверли Хиллз дэх нэгэн коктейль бааранд эхлүүлсэн бөгөөд дараа нь Chateau руу явжээ. Тэндээсээ өглөө нь гарч ирээд хамт явсан хүмүүстэйгээ Холливуд Хиллз дэх үдэшлэгийг зорьсон аж. Нэг цагийн дараа тэд эргээд л Chateau Marmont-д очицгоосон гэнэ.
2012 онд Лоханыг Chateau-гаас хөөж гаргасан удаатай. Тэрбээр нэг шөнийн дотор тэнд шоудсаныхаа төлбөр болох 46 мянган долларыг төлөхөөс татгалзсан тул уг газраар үйлчлүүлэх учиргүй хүмүүсийн хар жагсаалтад багтсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment